09/07/2025
20.1 C
Ulaanbaatar

“Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?

“Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

“Rio Tinto” болон “Glencore” компани бизнесээ нэгтгэхээр анхан шатны яриа хэлэлцээ хийснийг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээллээ.

Хэрэв амжилттай болбол энэ нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэлд тооцогдож, одоогийн тэргүүлэгч “BHP”-ийг ардаа орхих нүсэр компани бий болох аж. Хоёр компанийн хэлэлцээ одоо үргэлжилж байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм.

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ сүүлийн байдлаар 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бол “Glencore”-ийн үнэлгээ 55 тэрбум орчим ам.доллар байна.

Дээрх мэдээлэл гарсны дараа “Rio Tinto”-ийн Сиднейд бүртгэлтэй хувьцааны ханш 1.8 хүртэлх хувиар унасан бол “Glencore”-ийн АНУ-д бүртгэлтэй хувьцаа 8.7 хувиар өсжээ.

Шинэ мэдээ

Төстэй мэдээ