Өнөөдрийн хуралдаанд:
- Эмнэлгийн чөлөөтэй: 6
- Чөлөөтэй: 10
- Гадаадад томилолттой: 12
- Орон нутагт томилолттой: 3 гишүүн оролцоогүй.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 6 асуудал хэлэлцэнэ. Үүнд:
- Хуулийн төсөл эцэслэн батална /Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.