09/07/2025
20.1 C
Ulaanbaatar

Налайх дүүрэгт 650 сая төгрөгөөр хөл бөмбөгийн талбай тохижуулна

Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тус дүүргийн 4-р хорооны Туулын 19-20 дугаар гудамжинд байрлах хөл бөмбөгийн талбайн тохижилтыг хийлгэхэд 650 сая төгрөг зарцуулах тендер зарлажээ.

Тендерийн төсөвт өртөг 646,518,300 (Тоймловол 650 сая) төгрөг бөгөөд энэ ондоо зарцуулж дуусгахаар төлөвлөсөн байна.

Хөл бөмбөгийн талбайн зураг төслийг 2023 онд “Архитектур фирма” ХХК ерөнхийлөн гүйцэтгэсэн ба дэргэд нь тоглоомын талбай, ногоон байгууламж төлөвлөсөн байна.

Шинэ мэдээ

Төстэй мэдээ